Их аварга Хакүхо, Саори Ёшида нар хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

Их аварга Хакүхо буюу Магаки ояката энэ сарын 19-нд болсон Бүх Японы аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн үзэж сонирхлоо.

Тэмцээний үеэр тэрээр Японы чөлөөт бөхийн холбооны тэргүүн Хидэаки Томияма, олимпын 3 удаагийн аварга Саори Ёшидатай уулзаж, хамтран ажиллах талаар ярилцжээ.
 

Хакүхо “Ковидоос болоод тэмцээн уралдаан үзээгүй удсан байна. Багш дасгалжуулагч болсон болохоор өнөөдөр Японы дээд зэрэглэлийн тамирчдын өрсөлдөөнийг сэтгэл хөдлөн үзлээ. Шавь нартаа зааж сургах юм их олж харлаа. Сүмо ч, чөлөөт бөх ч дугуй дэвжээтэй, ур чадвар, хүч чадал шаардсан тулааны урлаг. Мэх, барьц гээд ижил төстэй зүйл олон. Монгол, Японы чөлөөт бөхийн тамирчид амжилттай сайн барилдаж байгаа нь үүний нэг нотолгоо юм” гэж хэлсэн байна.

2024 оны Парисын олимпод бэлтгэж байгаа Японы шигшээ багийн хувьд ч сүмо бөхийн их аваргын туршлага, ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэлээс сурах зүйл их байгаа ажээ.

Хидэаки Томияма сүмо бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн бол алдарт Саори Хакүхотой хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.


Саори Ёшида “Сүмо бөхчүүдийг чөлөөт бөхийн тэмцээн үзэхийг урьж байна. Өөр төрлийн бөхчүүдтэй хамтран ажиллаж, нэг нэгнийхээ хүчтэй, сайн талыг судлацгаая. Хэн хэндээ хэрэгтэй” гэж ярьсан байна.

Ийнхүү 45 түрүүлсэн их аварга Хакүхо, олимпын 3 удаагийн аварга Саори Ёшида нарын хамтын ажиллагаа эхэллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ххх(202.126.89.27) 2021 оны 12 сарын 21

Наран улс гой шүү нээрээ бгаад бмаар

0  |  0
huuhdiin mungiig zog(202.21.107.84) 2021 оны 12 сарын 22

ene bandi 48 turuulj haragdaach kkkkkkkkkkkkkkk.Aguu Ih Guren Japanii Aldar suut Saoirigiin hajuud jijigdene shuu.uher mongol meen kkkk.huuhdiin geh mungiig zogsoohiig mongolchuud shaardaj bnaaa

1  |  2
Зочин(202.126.88.143) 2021 оны 12 сарын 22

Японы эмэгтэй баг чөлөөтөд хятадын эмэгтэй баг хүндийн өргөлтийн дэлхийн аваргад оролцохгүй өнжхөд эсвэл 2багаа явуулхад бусад улсын тамирчдад түрүүлэх боломж гардаг үнэхээр хүчтэй 2баг шүү

2  |  0
иргэн(112.72.15.182) 2021 оны 12 сарын 21

45 байх аа, япончууд ялангуяа чөлөөтийхөн аваргаас суралцах, мэх тактикийн юмнууд сурах гээд байна ... зөв л дөө, айхтар улсууд ч айхтар л байдаг даа, тэгж байж л ингэж хөгжиж байгаан

0  |  0
яг зөв(66.181.161.58) 2021 оны 12 сарын 22

ухаантай хүн шүү, муухай коммунист монголд битгий ирээрэй.. чамайг энэ луйварчид нийлээд дуусгана шүү

3  |  3
demjigch(103.57.92.15) 2021 оны 12 сарын 20

saihaan duudee amjilt

1  |  0
Зочин(202.9.40.199) 2021 оны 12 сарын 20

45 түрүүлсэн биз дээ

1  |  0
Top