Олон улсын жүдо бөхийн холбооноос Оны шилдгүүдээ шалгарууллаа.
Энэ жилийн шилдгүүдийг:
• WJT Оны шилдэг ИППОН
• Шилдэг дасгалжуулагч
• Шинэ Од
• Шилдэг эмэгтэй жүдоч
• Шилдэг эрэгтэй жүдоч
Шилдэг үйл явдал төрлүүдэд жүдо сонирхогядын санал асуулгаар шалгаруулсан юм.
Оны шилдэг дасгалжуулагч – Дритон Кука
Дритон Кука Косово хэмээх бяцхан орны жүдочдыг эх орныхоо бахархал болгон хувиргасан. 2021 онд тэд олимпын хоёр алтан медальтай.
Оны шилдэг Шинэ од - Илья Суламанидзе - Гүрж, 100 кг,
20 настай Суламанидзе 2021 онд залуучуудын татами дээр гялалзсан. Идэрчүүдийн дэлхийн аварга, Европын залуучуудын аварга болсноос гадна насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл, Их Дуулга тэмцээний хоёр алт хүртсэн.
Оны шилдэг эмэгтэй жүдоч - Дистрия Красничи – Косово, 48 кг,
Дистрия энэ жил Косовогийн хоёр дахь олимпын аварга болсон. Мөн Мастерс тэмцээнд гурав дахиа тэргүүлж, Европын аварга болсон.
Оны шилдэг эрэгтэй жүдоч - Лаша Шавдатуашвили – Гүрж, 73 кг,
Лаша энэ жил жүдо бөхийн домог гэдгээ батлан харуулсан. 2021 онд дэлхийн аварга болоод тэрээр Олимп, дэлхий, Европын аварга анхны гүрж жүдоч болсон билээ. Мөн Токио олимпод мөнгөн медаль авч, 2016 оны олимпын хүрэл, 2012 оны олимпын алтан медалийн цуглуулгаа баяжуулсан юм.
Оны Шилдэг үйл явдал - Сара Асахина өрсөлдөгчөө өргөж гаргалаа
ДАШТ-ий финалд хоёр япон тамирчин таарч барилдсан. Ийм тохиолдолд Японы жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор дасгалжуулагч гардаггүй дүрэмтэй. Томита барилдаанд өвдгөндөө хүнд гэмтэхэд Сара Асахина үүрч татамигаас буулгасан. Гэхдээ дүрэм ёсоор дэвжээнээс гарахдаа эргэж харан, бөхийн ёсолгоо үйлдсэн нь олон хүнд таалагдсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Vneheer hvnii deed yumaa.
Ёстой хайр хүрэм бичлэг үзлээ.
Giy