ДААМ: Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо боллоо. Дөрөв дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнийг Монголын даамын холбоо, Нийслэлийн даамын холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулсан юм.

Тэмцээнд 15 аймаг, нийслэлийн 7 дүүргийн эрэгтэй 148, эмэгтэй 46 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд оролцогчдыг цол зэргээр нь ангилбал дэд мастер цолтон 81, I зэрэгтэй тамирчин 58, II зэрэгтэй тамирчин 11, III зэрэгтэй тамирчин 10, зэрэггүй тамирчин 34 байв.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эмэгтэй ангилалд дэд мастер Д.Наранмишээл (“Ирээдүй” клуб) 14 оноогоор түрүүлж, дэд мастер Д.Даваадэжид (“Сонгодог байрлал” клуб) 14, дэд мастер Б.Билгүүндарь (Баянхонгор) 13 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Шагналт IV-V байранд дэд мастер Ц.Цацрал (“Алтан хүү” клуб), У.Номин-Эрдэнэ (ШУТИС) нар шалгарсан байна.

Эрэгтэй ангилалд 2019 оны алтан медальт дэд мастер Ё.Бат-Өлзий (Говьсүмбэр) 15 оноогоор аваргалж, сонирхогчдын улсын хошой аварга боллоо. Мөнгөн медалийг Л.Нэргүйбаатар (Увс) 15, хүрэл медалийг дэд мастер Т.Дагвадорж (Баянхонгор) 14 оноогоор хүртсэн. Шагналт IV-V байранд I зэргийн тамирчин У.Болдбаяр (Ховд), дэд мастер Г.Санчир (Хөлөгт тоглоом) нар шалгарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top