Ц.Энхтүвшин, "Таван цагариг"
Өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн Арабын орнуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь тэмцээнд Тунисын шигшээг 2:0-ээр хожин аварга болсон Алжирын шигшээ нэгэн өвөрмөц рекорд амжилтыг мөн тогтоосон билээ.
"Цөлийн үнэгнүүд" хэмээгддэг Алжирын хөлбөмбөгийн шигшээ багийн ялагдашгүй цуврал "FIFA Arab cup 2021"-ийн дараа 39 тоглолт болов.
Тэд хамгийн сүүлд 2018 онд хожигдсон бөгөөд түүнээс хойш 36 хожиж, 9 тэнцээд байна.
Алжираас өмнө Испани 35 , Бразил 36, Итали 37 тоглолт дараалан ялагдаагүй амжилтыг үзүүлж байсан билээ.
2019 онд Африкийн аварга, энэ жил Арабын орнуудын аварга болсон Алжирчууд "Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсэн тоглолтод Африкийн бүсэд хожигдолгүй 3 дугаар шатанд мөн шалгараад байгаа юм.
Энэ шатанд Алжираас гадна Сенегал, Марокко, Тунис, Египет болон Нигери, Камерун, Мали, Гана, БНА Конго Улсууд шалгаран үлдээд байгаа. Энэ 10 баг сугалаагаар 5 хос болон халз тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялсан таван баг Катарыг зорих эрхээ авна.
Гуравдугаар сард болох чухал энэ тоглолтуудаас наана, нэгдүгээр сарын 9- нөөс Африкийн аварга шалгаруулах тэмцээн Камерун улсад зохиогдох товтой байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )