17 настай Анна Щербакова Гавьяат тамирчин боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Уран гулгалтын 17 настай тамирчин Анна Щербакова ОХУ-ын Гавьяат тамирчин боллоо.

Анна энэ жил дэлхийн аварга болж, Турин, Греноблийн Гран Прид түрүүлсэн. 2020 оны Европын АШТ-ий мөнгөн медальт, 2019 оны Гран При финалын мөнгөн медальт, ОХУ-ын 3 удаагийн (2019, 2020, 2021) аварга юм.

Энэ өдөр түүнээс гадна мөн уран гулгалтын дэлхийн аваргын хүрэл медальт Александра Бойкова, мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Николай Валуев, сноубордын дэлхийн аварга София Надыршина, фристайлийн дэлхийн аварга Анастасия Таталина, 100 буудалт даамын 7 удаагийн дэлхийн аварга Тамара Тансыккужина нар Гавьяат тамирчин цол хүртлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top