Иранд Хасан Язданигийн нэрэмжит гудамжтай боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Олимпын наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн 3 удаагийн аварга Хасан Язданигийн нэрээр Ираны нийслэл Тегеран хотын нэгэн цэцэрлэгт гудамжийг нэрлэжээ.

Гудамж Тегераны элит дүүрэгт, Ираны ҮОХ-ны барилгын дэргэд байдаг бөгөөд өмнө нь эртний Персийн гүн ухаанч Садра ад-Дин Мухаммад ибн Ибрахим аш-Ширази буюу Мулла Садрагийн гудамж байсан юм байна.

Хотын захиргаанаас агуу гүн ухаанч Садрагийн дурсгалын хөшөө, гудамж Иранд олон байдаг бол үндэсний баатар, олимпын аваргын нэрэмжит гудамж зөвхөн төрсөн нутаг Мазендеранд байдаг нь шударга бус гэж үзжээ.

Хэдийгээр Иран бөхийн орон ч өөрийн нэрэмжит гудамжтай бөх Язданигаас гадна зөвхөн Гулам Реза Тахти л байна. Тахти бол ард түмний баатар. Түүний нэрээр маш олон гудамж, талбай, спортын ордон, цэнгэлдэх хүрээлэн нэрлэгдсэн байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
урагшаа(103.229.122.29) 2021 оны 12 сарын 23

Монгол Түвшинбаярын нэрэмжит шороотой болно оо. Бид юугаараа дутах юм бэ, монголчууд аа?

0  |  1
Top