Салли Конвэй Шведийн шигшээ багийн дасгалжуулагч боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Риогийн олимп, 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Их Британийн жүдоч Салли Конвэй Шведийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч боллоо. Тэрээр хоёр жил Шотладын шигшээ багт ажиллаж байсан юм.

Салли энэ албанд Роберт Эрикссоны оронд очиж байгаа юм. Харин Роберт шигшээ багийн менежментийг хариуцах болжээ.

Роберт Эрикссоны 17 жилийн хөдөлмөрийн дүнд Швед улсад Маркус Нюман, Мартин Пачек, Томми Мациас, Хуаким Дварби, Анна Бернхольм, Миа Херманссон нарын алдартай жүдочид төрсөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top