ЧӨЛӨӨТ БӨХ: Азийн шилдгүүдийг Улаанбаатарт шагнана

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Азийн бөхийн нэгдсэн холбооноос (Asia-UWW) 2021 оны Азийн шилдэг бөх, дасгалжуулагч нарыг тодруулан зарлалаа.

Сонгомол барилдаанд Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-д түрүүлсэн Ираны Мохаммадреза Герае Оны шилдгээр тодорлоо.
 


Эрэгтэй чөлөөт бөхийн 2021 оны шилдэг нь Ираны Хасан Яздани байсан бол бүсгүйчүүдээс Киргизийн Айсулу Тыныбекова шалгарлаа. Энэ хоёр бөх хоёулаа ДАШТ, Азийн аваргад түрүүлж, Токио олимпод үзүүрлэсэн билээ.

Шилдэг дасгалжуулагчаар Ираны Мохаммад Бана (сонгомол), Японы Хидео Сасаяма (эмэгтэй чөлөөт), Ираны Голамреза Мохаммади (эрэгтэй чөлөөт) нар шалгарсан. Хачирхалтай нь Голамреза Мохаммадиг Ираны бөхийн холбооноос Токиогийн олимпод хангалтгүй оролцсон хэмээн ажлаас нь халчихсан билээ.

Азийн оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол дөрөвдүгээр сард Улаанбаатарт болох Азийн АШТ-ий үеэр болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
о(150.129.142.212) 2021 оны 12 сарын 27

манай Орхон баруун зүүнгүй бавдаг бсндаа энэ киргизийг

1  |  0
Арай л бна(192.82.67.153) 2021 оны 12 сарын 26

Орхон хэзээ Айсулууг тэтгэвэрт гаргах вэ

0  |  0
Top