Юзүрү Ханюү бэлтгэл дээр дөрвөлсөн аксель гүйцэтгэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Японы уран гулгалтын Бээжин олимпын шигшээ багийн гол сонгон шалгаруулалт болох Улсын аваргын тэмцээн Сайтамад өчигдөр эхэлсэн. Сүүлийн үед шагайны бэртлийн улмаас тэмцээнд оролцохгүй байгаа олимпын аварга Юзүрү Ханю тус тэмцээнд оролцох болсон нь нэг талаар баяртай мэдээ ч, нөгөө талаас олимпын өмнөхөн гэмтлээ сэдрээх бий гэсэн түгшүүр төрүүлж байгаа юм.

Олимпын хошой аварга Ханю бэлтгэл дээр дөрвөлсөн аксель гүйцэтгэлээ. Энэ хүнд дасгалыг одоогийн байдлаар албан ёсны тэмцээн дээр ямар ч тамирчин амжилттай хийгээгүй байгаа билээ.

Японы аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй богино үзүүлбэр өнөөдөр явагдаж байна.

Өчигдөр болсон эмэгтэй богино үзүүлбэрийн дүнг танилцуулья. Рика Кихира гэмтлийн улмаас оролцсонгүй.

1. Каори Сакамото — 79.23

2. Вакаба Хигучи — 74.66

3. Мана Кавабе — 74.27

4. Сатоко Мияхара — 73.76

5. Маи Михара — 73.66

6. Рино Мацуике – 72,31

7. Рион Сумийоши — 67.39

8. Ринка Ватанабе — 65.07

9. Моне Чиба — 64.41

10. Азуса Танака — 63.92

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.30) 2021 оны 12 сарын 25

Бэлтгэл дээр сайн хийж бэлдэж байж л тэмцээн дээр хийнэ биз дээ, гэнэт л нэг едер тэмцээн дээр хийхгуй нь мэдээж ш дээ, логикгуй юм ярих юм аа

0  |  0
Ааа(202.21.108.27) 2021 оны 12 сарын 24

Орос охид бэлтгэл дээр ч, тэмцээн дээрч хийгээд удаж байна

0  |  0
Top