Путин: Спортоор хичээллэх нь миний үүрэг

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2021.12.23/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны сүүлийн хэвлэлийн бага хурлаа хийлээ.

Дөрөв орчим цаг үргэлжилсэн хэвлэлийн бага хурлын үеэр В.Путин нийт 44 сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
 


“Шинэ жүжгийн нээлт үзэж чаддаг уу, блогчдын үйл ажиллагааг хянах цаг байдаг уу” гэсэн асуултад Владимир Путин “Үнэнийг хэлэхэд блогчдын ажлыг би үзэж, харж чаддаггүй. Надад чөлөөт цаг бараг байдаггүй. Гэхдээ би спортоор хичээллэдэг. Яагаад гэвэл энэ бол миний үүрэг. Эрүүл чийрэг байж л энэ их ажлыг нугалж, хийж чадна. Оросын ард түмний даалгаврыг биелүүлэхийн тулд спортоор хичээллэх ёстой” гэж хариулсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Путин(79.83.33.246) 2021 оны 12 сарын 26

Эрүүл хүн л ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргана шүү залуучууд аа.

0  |  0
Баатар (109.89.151.254) 2021 оны 12 сарын 27

Одоо негее манай топор балай дуурайгаад кимоно емсеед хавийн заал хэсээд лай болноо. Краш нь спортоор хичээлдэг болохоор дуурайгаад бас нэг оросууд ярих онигоо нэмэгдэнэ дээ.

2  |  0
Top