“Жижиг Садулаев” ирэх жил дэлхийг гайхуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Америкийн хөнгөн жингийн бөх Спенсер Ли гэмтлийн дараа дэвжээндээ эргэн ирж, ялалт байгуулсаар байна.

Түүнийг өнөө цагийн хамгийн авьяаслаг америк бөх хэмээн нэрлэдэг. “Жижиг Садулаев” хочит Ли чөлөөт бөхийн өсвөр, идэрчүүдийн дэлхийн аваргад гурав түрүүлээд байгаа.

Ли өнгөрсөн дөрөвдүгээр сард Айова их сургуулийн багт барилдан, гурав дахь удаагаа NCAA-гийн аварга болсон. Тэр үед өвдөгний гэмтлээ сэдрээгээд Токио олимпын шигшээ багийн сонгон шалгаруулалтад орж чадаагүй юм. Түүний 57 кг жинд Токио явсан Томас Гилман эхний тойрогт Оросын Завур Угуевт ялагдаад, дагах барилдаанд өрсөлдөгчдөө ялсаар хүрэл медаль хүртсэн билээ.

Гэмтлээсээ эргэн ирсэн Ли саяхан Флоридад болсон багийн тэмцээнд оролцон, гурав барилдахдаа бүгдэд нь илт тасархай ялалт байгуулсан байна.
 


Ирэх дөрөвдүгээр сард болох NCAA-гийн тэмцээнд Ли түрүүлж, энэ тэмцээнд 4 түрүүлсэн Пэт Смит, Каел Сандерсон, Кайл Дейк, Логан Стибер нарын рекорд амжилттай зэрэгцэх хүсэлтэй байгаа гэнэ. Үүний дараа их сургуулиа төгсөөд жинхэнэ чөлөөт бөхөд хамаг анхаарлаа хандуулж, дэлхийн дэвжээнд эзэгнэх зорилго өмнөө тавьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.30) 2021 оны 12 сарын 25

Манай хоолны савнуудыг бол усгуй арчих юм байна даа энэ нехер чинь

0  |  0
Top