Э.Цэндбаатар мэргэжлийн анхны тулаандаа ялж, Азийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст шилжээд байгаа билээ. Түүний анхны тулаан өнөөдөр Москвад ОХУ-ын Dynamo boxing promotion компанийн зохион байгуулж байгаа "Лига Ставок. Вечер бокса" тэмцээний хүрээнд боллоо.

Энэ тэмцээнээр тус компани мэргэжлийн боксын шинэ супер тэмцээн эхлүүлж байгаа юм. Ялсан тамирчидтай гэрээ байгуулж, хамтран ажиллах гэнэ.

Мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн төлөөх энэхүү тулаанд манай тамирчны өрсөлдөгч нь ОХУ-ын осетин залуу Аслан Кабисов гэж зарлаж байсан ч өрсөлдөгч солигджээ.

Шинэ өрсөлдөгч нь мөн л осетин тамирчин. 23 настай Сослан Баев мэргэжлийн рингэнд 6 тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулсан. Үүнээс 3-т нь хүнд цохилтоор ялж байжээ. Тэд найман үе тулалдах юм.  Баев 178 см өндөр бол Цэндээ 167 см. Өчигдөр болсон жин үзэлт дээр манай тамирчин 58.8 кг, Сослан 58.5 кг байлаа. Сослан хамгийн сүүлд 2019 онд тулалдаж, Анар Сулеймановыг ялж байжээ. 1996 онд төрсөн. 2017 оноос мэргэжилд үзэлцэж байгаа тамирчин.

Энэ үдшийн гол тулаан:

IBF холбооны Европын аваргын тулаан (63,5 кг)

Харитон Агрба (6-0, 4 KO)   vs        Пётр Петров (42-6-2, 23 KO)

IBF International аваргын бүсийн тулаан (57,2 кг)

Альберт Батыргазиев (4-0, 4 KO)   vs        Франклин Мансанилья (20-7, 19 KO) байлаа.

Ингээд манай тамирчны тулаан эхэллээ. Alba Team багийн дасгалжуулагч Эдуард түүнийг рингэнд авч гарлаа.

Цэндээ тулааныг дайчин эхлүүллээ. Тайван сайхан харж, зүүн хойд гар хэд хэдэн удаа байндаа оновчтой туссан. Эхний үе бол манай тамирчин яллаа. Сослан ер нь юм хийсэнгүй, хүлээж өнгөрөөлөө.

2-р үед ч мөн манай тамирчин илүүрхсэн. Өлгөж цохин, гэдсэнд хүнд нударга буулгаж байлаа.

3-р үе Цэндээгийн дамагайллаар үе өнгөрлөө. Сослан сүүлийн үеүүдэд ажиллах гээд хүчээ нөөж байна уу гэлтэй, хамгаалсаар.

4-р үеэс осетин залуу урагш явж эхэлсэн ч цохилт цөөн, оновчгүй. Харин Цэндээ дайралтаа бага зэрэг сулруулж, байдлыг харж эхэллээ. Найман үе тоглох тул хүчээ гамнаад дуусгах гэж яарахгүй байгаа бололтой.

5. 6-р үе мөн ижил байдлаар өнгөрлөө. Ур чадвар, техник манай тамирчин илүү.

Ялагдаж байгаа тул Баев шахаж эхэлсэн. Гэхдээ үнэхээр юм хийж чадахгүй байна.

Сүүлийн үед ч Цэндээ илүүрхсэнээр тулаан дууслаа.

Ер нь сонирхогчдын боксын элит тамирчин мэргэжлийн сулхан тамирчинд илүү гэдгээ харуулсан, мэдрүүлсэн тоглолт боллоо. Ийнхүү Цэндээ мэргэжилд хийсэн анхны тоглолтдоо ялалт байгуулж, WBA Asia Champion бүсийн эзэн боллоо. Гэхдээ цаашдаа энэ холбоонд тулалдах уу, яах уу гэдгийг тэр өөрөө л шийднэ.  

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
0(31.10.165.63) 2021 оны 12 сарын 25

Bitgii huurguud bai bas 1 Tuvshinbayrtai boloh geegui bol.Uhaantai baival yumand hurne.setgel zuidee anhaarah heregtei.

0  |  0
ЗОЧИН(64.119.16.246) 2021 оны 12 сарын 25

Авьас өгөгдлийг яах ч билээ. Бултаараа нийлж БӨӨРӨЛХӨДӨГ МУУХАЙ ЗАН. ХҮНД ХОРДОХ ЧИНЬ НҮГЭЛ. ХОРДСОНООС Л ТЭМЦЭЛ ҮҮСДЭГ УЧИР НҮГАЭЛ ГЭЭД БАЙГАА Ш ДЭЭ.

0  |  0
гийчин(202.131.241.34) 2021 оны 12 сарын 26

Нямбаатар Бадарууган нар зодож нүдэж дарж дарамтлаад Боксын холбооноос хасч нтр. Сайхан тамирчнаа үргээлээ. Цэндбаатарт амжилт хүсье. Дарах тусам ДАРДАЙЖ яваарай дүү минь

2  |  1
I(66.181.189.194) 2021 оны 12 сарын 25

Sain baina. Amjilt xysie.

0  |  0
1(202.21.109.99) 2021 оны 12 сарын 25

1 ylaad avarga ch geh shig dasgalaa sain hii ooriigoo buu huur

0  |  0
зочин (202.9.46.148) 2021 оны 12 сарын 25

Сайн байна. баяр хүргэе, амжилт хүсье.

0  |  0
Zochin(202.126.89.143) 2021 оны 12 сарын 26

Saihan medee baina. Bayarlalaa...

0  |  1
БАЯР ХҮРГЭЕ(64.119.27.171) 2021 оны 12 сарын 25

Баяр хүргэе

2  |  0
Oogii(202.9.46.176) 2021 оны 12 сарын 25

Sain yavaxad sadan olno.

2  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 12 сарын 25

ee dee ongirch bolokhgyi shuu

2  |  0
Амжилт амжилт(103.229.122.29) 2021 оны 12 сарын 26

Даравч далдайж, булавч бултайж амьдрах сайхан шүү, Цэндээ дүү минь! Баяр хүргэe! Чамайг дарамталсан, ад үзсэн Монголын спортын новшнуудыг давхар балбасан гээд ойлгоорой! Гайхалтай шүү!!!

8  |  1
Top