MGL-1 Fighting Championship тэмцээнийг ТВ-8 телевиз шууд дамжуулан үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 25

“MGL-1 Fighting Championship” холбооны аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр "Food city”-ийн 3 давхарт зохион байгуулагдана.

16 дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд 2021 оны холимог тулааны сорил тэмцээнээс шалгарсан тамирчид оролцохоос гадна чансаа ахиулах тулаанууд явагдана. Оргил тулаанд “Шандас MMA”-ын тамирчин Б.Энх-Оргил 66 кг-ын жингийн аваргын бүсээ хамгаалж, "Garuda MMA"-ын тамирчин А.Гантүлхүүртэй өрсөлдөх юм.

Нийт 10 тулаан болно. Тэмцээнийг ТВ-8 телевиз шууд дамжуулан үзүүлнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top