Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бөх асан Такагэнжи инстаграм хуудсаа шинэчилж, Louis Vuitton брэндийн зангиатай зургаа оруулжээ. Тэрээр “Маш чухал хүнээс бэлгэнд авсан зангиагаа зүүгээд шинэ жилээр очно доо” гэж бичсэн байлаа. Шинэ жил гэдэг нь 12 дугаар сарын 31-нд Сайтамад болох RIZIN 33 холимог тулааны тэмцээнийг хэлж байгаа нь ойлгомжтой байлаа.
Такагэнжи инстаграмдаа “Такагэнжи → Такакэншин. Цаашдаа холимог тулаанд хүч сорих болно” гэж бичсэн байлаа. Үүнээс үзэхэд түүний рингний нэр нь Такакэншин бололтой.
24 настай Такагэнжи өнгөрсөн долоодугаар сард марихуан татсан хэргээр Сүмогийн холбооноос хөөгдсөн. Түүнийг хөөгдсөн даруйд холимог тулааны RIZIN холбоо санал тавьж, эгнээндээ элсүүлэхийг оролдож байсан юм. Такагэнжигийн мэдэгдлээс үзэхэд тэр 31-нд болох тэмцээнд зочноор оролцоно. Ирэх жил тус холбоонд анхны тулаанаа хийхээр болжээ.
Түүнтэй хамт нэг дэвжээнд барилдаж байсан Таканофүжи шинэ бөхийг дэглэсэн хэргээр мөн хөөгдөж, одоо холимог тулаанд шилжсэн байгаа. Ийнхүү алдарт Таканохана аваргын хоёр шавь холбооноос хөөгдөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )