Халагдсан Гавьяат дасгалжуулагч Путинд хандаад ажилтай болов

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 27

ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Владимир Рощенко Челябинск мужийн Спорт төвд ажиллаж байгаад энэ сард халагдсан. Түүнд автобусны жолоочоор ажиллавал төвд үлдэж болно гэж дарга нар нь хэлсэн байна.

Гомдсон дасгалжуулагч энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд гомдол гаргасны үр дүн тун хурдан гарлаа.

Өнгөрсөн Баасан гарагт Олон улсын боксын холбооны (IBA) тэргүүн Умар Кремлев түүнтэй уулзаж, нэг сая рублийн санхүүгийн тусламж үзүүлсэн байна. Мөнгөөр туслаад зогссонгүй, цаашдаа түүнийг Оросын боксын холбоонд ажиллуулах болсноо Умар мэдэгдлээ.

Рощенкогийн шавь нараас 4 гавьяат тамирчин, 15 ОУХМ, 100 гаруй ЗХУ, ЗХУ-ын спортын мастер төрөн гарсан. Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Сергей Ковалев түүний шавь юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.145) 2021 оны 12 сарын 29

Бүхнийг дан залуучууд хийнэ гэвэл хэзээч ажил сайжрахгүй.Ахмад туршлгатай хүмүүсээ ад үзэж байгаа залуучууд минь өөрөө хөгширхөөр үүнээс дор ёс суртхуунгүй болж хөгшөрдөг жамтай.Нэг ахмадын туршлага,зарчим ноен нурууг 10 залуу ажилтан нөхөхгүй.Залуучууд компютер жаахан түлхүү эзэмшхээр илүү ухаантай болдог юм биш шүү.

1  |  0
munhkbayr(66.181.161.117) 2021 оны 12 сарын 29

Sain

0  |  1
Зочин(66.181.177.30) 2021 оны 12 сарын 29

Улдье гэвэл автобусны жолооч хий гэдэг нь л буруудаж дээ, тэрнээс иймэрхуу биеээ тоосон зерууд евгечуулээс салах нь зев л дее

1  |  2
Зочин(103.57.94.159) 2021 оны 12 сарын 28

Тэтгэвэртээ гардаггүй , хоцрогдсон ийм ажиллах хүчнээр яах ч билээ дээ. Ийм хүмүүс өөрийгөө голдоггүй, их юманд бодчихсон би л гэсэн үзэлтэй болчихсон бдаг.

1  |  0
БРАВО(64.119.25.232) 2021 оны 12 сарын 28

БРАВО

3  |  1
Top