Чөлөөт бөхийн олимпын аварга (1972), дэлхийн хошой аварга (1971, 1973) дагестан бөх Загалав Абдулбеков дэлхийн дэвжээнд хамгийн том ялалтаа 50 жилийн өмнө Болгарын Софид байгуулсан юм. Загалав 62 кг-ын жинд дэлхийн аварга болж байлаа. Түүний гол өрсөлдөгчдийн нэг нь Японы Киёши Абэ байв. Абэ хэдийгээр 2:4 ялагдсан ч Загалавтай эн тэнцүүхэн өрсөлдсөн билээ.
Тэр барилдааны нэгэн гэрэл зургийг хараад сэтгэл нь хөдөлсөн дагестан уран барималч Али Магомедов хүрэл хөшөө босгосон байна.
Энэ хөшөө удахгүй Махаякала хотын Имам Шамилийн өргөн чөлөөнд нээгдэх “Дагестан бөхчүүдийн анхдагчид” галерейд тавигдах юм.
Али Магомедов чөлөөт бөхийн анхны 5 удаагийн дэлхийн аварга Али Алиевийн хөшөөг бүтээсэн нь 2011 онд ДБНХ-ны Швейцар дахь байранд тавигдаж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Манайхантай ижил бөхийн өвчтэй туучийнууд юм аа энэ оросын бага ууд