Японы сүмо бөхийн холбооноос "Тагоноүра" ояката болон тус дэвжээний хоёр залуу бөх коронавирусний халдвар авсныг зарлалаа. Өнгөрсөн оны сүүлээр бөхчүүдэд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч байсан юм.
"Тагоноүра" дэвжээнд халдвар гарснаар холбооноос тус дэвжээний бөхчүүдийг нэгдүгээр хавьтал хэмээн үзэж, маэгашира Такаясү тэргүүтэй 13 бөхийг нэгдүгээр сарын тэмцээнд барилдуулахгүй байх шийдвэр гаргажээ.
"Тагоноүра" дэвжээний менежер өчигдөр буюу энэ сарын 4-ний өглөө халуурч, бие нь муудсан тул эмнэлэгт шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна.
Дэвжээг хааж, бөхчүүдийг шинжилгээнд хамруулсны дараа ояката, хоёр бөх мөн халдвар авсан нь тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хэдэн нөхөр тэмцээн өнжих нь маньд ямар хамаатайг ойлгодоггүй ээ, ямар хэрэгтэй мэдээ ч юм бэ