Жүдо: Энэ жил 11 Их Дуулга, 2 Гран При тэмцээнтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2022 оны шинэ улирлын хуваариа танилцууллаа. Энэ жил нийт 11 Их Дуулга, хоёр Гран При тэмцээн явагдана.

2022 оны улирал нэгдүгээр сарын 28-30-нд Португалд болох Одивелаш Их Дуулгаар эхэлж, 12 дугаар сард Мастерс тэмцээнээр төгсөх юм. Одоогийн байдлаар Мастерс тэмцээн хаана, хэзээ болох нь тодорхойгүй байна.

Цар тахлын улмаас хоёр жил цуцлагдсан Токио Их Дуулга эргэн ирсэн нь бөх сонирхогчдын хувьд баяртай мэдээ. Мөн зургаадугаар сард манайд Улаанбаатар Их Дуулга тэмцээн зохиогдох юм.

Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн наймдугаар сарын 7-13-нд Узбекистанд болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алдаа(150.129.140.215) 2022 оны 01 сарын 07

Одивелаш гран при шүү дээ их дуулга биш

2  |  0
Top