Буриад бөхийн дүрмийг нэгтгэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Буриад үндэсний бөх буюу “Бүхэ барилдаан”-ы дүрмийг нэгтгэх, дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготой эрдэм шинжилгээний хурал хоёрдугаар сарын 18-нд болно.

Одоо ОХУ-ын буриад аймаг, тойрог, хот суурин газарт буриад бөхийн тэмцээний нэгдсэн дүрэм, цол олгох журам байдаггүй гэнэ. Тиймээс энэ асуудлыг эцэслэн шийдэж, Буриад, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү мужийн Спортын яамд, Бөхийн холбооноос батлан, гэрээ байгуулна.
 


Мөн хурлын үеэр буриад бөхийг ОХУ-д спортын төрөлд албан ёсоор бүртгүүлэх ажлын бэлтгэлийг эхлүүлэх болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top