Япон дахь монгол рагбич Д.Норовсамбуу анхны ялалтаа авлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Японы ахлах сургуулиудын аварга шалгаруулах рагбийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний эхний тойрогт Саппоро хотын Яманотэ ахлах сургуулийн баг Иватэ мужийн Күросаважириката сургуулийн багтаа таарч, 36-10 ялалт байгууллаа.

Яманотэ сургуулийн багт манай тамирчин Даваажавын Норовсамбуу 2020 оноос нэгдсэн билээ. Японы рагбийн шигшээ багийн ахлагч асан Майкл Лийч 2019 онд Д.Норовсамбууг сонгон шалгаруулалтаар багтаа авч байсан юм. Гэвч цар тахал зэрэг олон саад бэрхшээл учирсаар ийнхүү одоо л анхны тоглолтдоо гарч ирлээ.

Тоглолтын дараа тэрээр “Үнэхээр сайхан байлаа. Сэтгэл хөдөлсөн. Майкл Лийч сангаас миний төлбөрийг даадаг. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна гэж хэлсэн бол дасгалжуулагч Сато “Бие бялдрын хувьд манай багт хамгийн хүчирхэг, чадалтай нь Д.Норовсамбуу. Япон хэлээр асуудалгүй ойлголцдог болсон нь их тус болж байгаа. Сүүлийн нэг жилд тэр маш сайжирсан” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.  

 Д.Норовсамбуу 2003 оны долоодугаар сарын 25-нд төрсөн. 186 см өндөр, 89 кг жинтэй. 15 настайгаасаа рагбигаар хичээллэсэн.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eee(150.129.140.215) 2022 оны 01 сарын 05

haha

1  |  0
zochin(49.98.149.15) 2022 оны 01 сарын 30

zaada Mgl erchuud neeh udahgui hun chanraa haruulna biz hun zodson arhidaj bas yasan geh boldoo ⁉️ Mgl erchuud asuudal tai huviin soelgui hariuthlagagui ⁉️

1  |  2
Top