"Таван толгой түлш"-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

"Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороон дахь “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна" гэсэн дуудлага нэгдүгээр сарын 06-ны өдрийн 05:06 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top