Вакцин хийлгээгүй Жоковичийг Австралиас албадан гаргана

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Australian Open тэмцээнд оролцохоор ирсэн Сербийн теннисчин, дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жоковичийг Австралиас албадан гаргахаар болжээ. Австралид коронавирусний вакцин хийлгээгүй хүнийг хил нэвтрүүлдэггүй хуультай бөгөөд хилчид түүний визийг хүчингүй болгож, нэн түргэн гарч явахыг шаардсан байна.

Жокович эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэж болохгүй гэсэн бичигтэй байсан ч энэ нь хангалтгүй гэж хил дээр үзжээ.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон “Ноён Жоковочийн визийг бид хүчингүй болгосон. Хууль бол хууль. Ялангуяа хил дээр бид дүрмээ хатуу чанга баримталдаг. Үүний ачаар л Австралид ковидоор нас барсан хүний тоо бага байгаа юм. Хуулиас дээгүүр хүн гэж байхгүй”

Австралийн Эрүүл мэндийн сайд Грег Хант “Виктори мужаас түүнд олгосон эмнэлгийн бичгийг хууль журмын дагуу авсан эсэхийг сайтар шалгасны эцэст ийм шийдвэр гаргасан. Тэр баримт бичиг хилчдийн шаардлагыг хангаагүй”

Новак Жоковичийн аав Сржан “Тэд хүүг минь барьцаанд авч, гинжилж болно. Гэхдээ Новак яг л ус шиг, харин ус хэзээ ч гарцаа олдог. Миний хүү шударга бус байдал, колоничлол, бузар булайн эсрэг тэмцэгч, шинэ ертөнцийн Спартак. Магадгүй баячуудын ертөнц түүнийг теннис тоглуулахгүй болгож чадах байх. Гэхдээ дэлхий дахин тэдний жинхэнэ нүүр царайг харлаа. Харамч, шуналтай олигархиудын эсрэг эрх чөлөөт, омог бардам ертөнц тэмцэх болно”

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич “Серби улс Новактай хамт байгаа гэж би түүнд хэлсэн. Дэлхийн шилдэг тамирчныг мөрдөн хөөхийг зогсоох талаар манай Засгийн газар бүх арга хэмжээг авах болно. Серби улс шударга ёсны төлөө тэмцэнэ”

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төмөр(49.0.130.132) 2022 оны 01 сарын 07

Дийп стэйтийнхэн, Ротшильдынхон, Анусуудтай тэмцэгсдийн талд алдартай тамирчид байгаад талархаж байна. Вакцин бол хор. Шударга ёс ялна.

0  |  1
Zochin(184.151.190.156) 2022 оны 01 сарын 07

Yaax gej ochsiin ugaasaa, usyg n uuval yosyg n daga gedeg!

1  |  1
Зочин(115.64.161.170) 2022 оны 01 сарын 07

Эргүү Серби, Австрали Аварга байх чинь хамаагүй манай оронд хуулиас дээр хүн байхгүй- вакцин хийлгээгүй хүнийг тэмцээнд оруулахгүй гээд визийг нь цуцалсанд шоконд оржээ, юу гэж хуучин соц орнууд шиг Аварга гэхээр гөлөг болох вэ дээ.

1  |  1
Top