Япон улс БНАСАУ хэт авианы пуужин туршсаныг эсэргүүцлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Япон улс БНАСАУ хэт авианы пуужин хөөргөсөн явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно мэдэгдлээ. Тэрбээр “Бид дипломат шугамаар эрс шийдэмгий эсэргүүцэл илэрхийлсэн” гэжээ.

БНАСАУ өчигдөр /2022.01.05/ Японы тэнгисийн зүгт хэт авианы пуужин хөөргөсөн билээ. Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.

Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби Пеньян пуужин хөөргөсөн явдал нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчсөн гэж мэдэгдсэн юм.

БНАСАУ өнгөрсөн арваннэгдүгээр сард удирдагч Ким Жон Уны Солонгосын дайн дууссан талаар хэлсэн үгийг маш чухалчлан мэдээлж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top