Коронавирусний вакцин хийлгэхээс татгалзаад байгаа НБА лигийн Бруклин Нетс багийн од Кайри Ирвинг энэ улирлын анхны тоглолтоо өнөөдөр хийлээ. Тэр вакцин хийлгээгүй ч халдвар аваад эдгээд ирсэн юм.
Бруклин багт халдвар ихээр гарч, олон тоглогч эзгүй болсноор тэд 10 өдрийн гэрээгээр шинэ тоглогч урьж тоглуулдаг байсан. Гэвч шинэчүүлийг гар нийлүүлэх гэж оролдохоосоо залхаж, Кайриг буцаан авчирсан байна. Кайри энэ улирал зөвхөн айлын талбай дээрх тоглолтод оролцоно.
Өнөөдөр тэр 32 минут талбайд тоглож, 22 оноо авсан юм.
Индиана – Бруклин 121:129 (37:32, 36:28, 28:34, 20:35)
Gainbridge Fieldhouse
Индиана
Сабонис (32 + 12 сам + 10 дам), Сайкс (18), Тернер (14 + 5 блок-шот), Вашингтон (10), Ж.Холидэй (7) – гараа; Стивенсон (30), Бриссетт (8 + 8 сам), Кейвер (2), Андерсон (0), Хинтон (0), Тэйлор (0).
Бруклин
Дюрэнт (39 + 8 сам + 7 дам), Ирвинг (22), Харден (18 + 6 дам), Клэкстон (12), Дьюк (2) – гараа; Олдриж (13), Бембри (12), Миллс (6), Жонсон (5), Гриффин (0).
Сэтгэгдэл ( 0 )