Хойд Америкийн НБА лигийн Бүх Оддын тоглолтын оролцогчдыг тодруулах санал асуулга үргэлжлэн явагдсаар байна. Санал асуулга нэгдүгээр сарын 22 хүртэл явагдах юм.
Өрнө бүсэд Голден Стэйт багийн Стеф Карри 2 584 623 санал, Дорно бүсэд Бруклин Нетс багийн Кевин Дюрант 2 360 435 санлтай тэргүүлж явна. Тэдний араас 2 145 835 саналтай Милуоки багийн Яннис Адетокумбо орж байна.
Одоогийн байдлаар хоёр багийн гарааны бүрэлдэхүүн:
Өрнө: Никола Йокич – Леброн Жеймс, Пол Жорж – Стеф Карри, Лука Дончич
Дорно: Жоэл Эмбиид – Кевин Дюрант, Яннис Адетокумбо – Демар Дерозан, Жеймс Харден
Саналыг НБА лигийн сайт болон твиттер хуудсаар авч байна. 71 дэх удаагийн Бүх Оддын тоглолт хоёрдугаар сарын 20-нд Кливленд хотод болно.
Сэтгэгдэл ( 0 )