Габоны хөлбөмбөгийн дээд лигийн ерөнхийлөгч Серж Момбо залуу хөлбөмбөгчдөд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэн, байцаагдаж байна. Үүнийхээ хариуд тэр шигшээ багт тоглох эрх өгдөг байжээ. 17 хүртлэх насны шигшээ багийн дасгалжуулагч асан Патрик Ассуму Эйи түүний хамсаатны хувиар мөн шалгагдаж байгаа юм.
Цагдаагийн газарт гомдол гаргасан нэгэн тоглогч “2014 онд болсон цугларалтын үеэр Момбо, Ассуму Эйи хоёр таалагдсан залуу тоглогчдоо өрөөндөө оруулдаг байсан. Тэд хамтрагчид. Момбо үдшийн 22 цагийн үед миний өрөөнд орж ирээд Ассумугийн өрөөнд орохыг тушаасан. Ороход тэр цээж нүцгэн байсан бөгөөд надад “Чи авьяаслаг хөлбөмбөгчин. Гэхдээ шигшээ багт багтахын тулд миний хүссэнийг хийх хэрэгтэй. Би чамд тусламаар байна” гэж хэлсэн. Би ядуу гэрбүлд өссөн хүн. Аав, ээждээ туслахын тулд эхний удаад саналыг нь хүлээн зөвшөөрсөн ч их ичгэвтэр байсан. Надад муухай байсан тул би дараа нь татгалзтал дахиж намайг шигшээ багт дуудаагүй” гэж мэдүүлжээ.
Бас нэгэн тоглогч 2017 онд өсвөрийн шигшээ багт байхад нь Момбо, Ассуму Эйи хоёр түүнийг хүчирхийлсэн гэдгийг цагдаад мэдэгджээ.
Момбо өмнө нь 20 хүртэлх насны эмэгтэй шигшээ багийн тамирчдыг цагдаад гомдол гаргасных нь дараа паспортыг нь хураан авч, дарамт үзүүлж байсан нь хэвлэлд гарч байсан юм.
Эх сурвалж:The Guardian
Сэтгэгдэл ( 3 )
Ebi gej xen be
Манай Эби шиг эр, эм аль алиныг нь эдэлдэг гаж донтонгууд юм байна.
Deer veiin medee bna.