Тухайн оронд ямар спорт хамгийн их дэлгэрснийг олон нөхцлөөр тодруулдаг. Хэчнээн тамирчинтай, хөгжөөн дэмжигч байгаа эсэх, мэргэжлийн лигтэй юу, хэвлэл мэдээллээр хэр их гардаг вэ гэх зэрэг олон шалгуур бий.
Statista.com сайт дэлхийн улс орнуудын дуртай спортын төрлийг шалгаруулжээ. Дэлхийд хамгийн өргөн тархсан спорт бол хөлбөмбөг. Европ, Азийн ихэнх хэсэг, Африк тив, Өмнөд Америкт бүгд хөлбөмбөгт дуртай.
Харин Монголд үндэсний бөх, Энэтхэг, Пакистанд крикет, Японд бейсболд дуртай. Эстони, Литвад волейбол. Финланд, Латви, Канадад хоккей сонирхдог.
Сэтгэгдэл ( 0 )