Мэргэжлийн сүмогийн Нишикидо дэвжээний бөхчүүд ковидийн улмаас энэ сарын тэмцээнд барилдахгүй боллоо.
Нишикидо оякатагийн гэргий сопрано дуучин Юкико Оно өчигдөр шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлсэн. Түүний ойрын хавьтал болох Нишикидо ояката болон бөхчүүдийн шинжилгээ сөрөг гарсан ч холбооноос жюүрёогийн Миторюү болон макүшита, жонидан зиндааны нийт 4 бөхийг Хацү башёд барилдуулахгүй байх шийдвэр гарчээ.
Тэмцээний өмнө Тагоноүра дэвжээнд халдвар гарсан тул мөн тус дэвжээний бөхчүүд бүгд барилдахгүй болсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Сумо-Эрдэнэ гээч нөхөр хэнд ч хэрэггүй мэдээ их оруулах юм аа, иймэрхүү мэдээ өөрт нь сонин байдаг байх