Бажран Пуния: Бесик Кудухов, Сослан Рамонов нар миний хайртай бөхчүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Өчигдөр Москвад сонгомол барилдааны олимпын хошой аварга Роман Власов, Токио олимпын мөнгөн медальт, Киргизийн Акжол Махмудов, Токио олимпын чөлөөт бөхийн хүрэл медальт, Энэтхэгийн Бажран Пуния нар мастер-класс хийж, техник мэх танилцуулан, залуу бөхчүүдийн асуултад хариулж, гарын үсэг өглөө.

Бэлтгэлийн дараа Бажран Пуния сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ОХУ-д ирсэн зорилго тань?

-Би Роман Власовтой хамт бэлтгэл хийж, Италийн чансааны тэмцээнд бэлтгэх зорилготой ирсэн. Харин Москвад маш олон гэнэтийн бэлэг намайг хүлээж байлаа. Хүүхэд багачуудад хичээл заахад сайхан байлаа. Хэл мэдэхгүй ч гэсэн бүгд чөлөөт бөхийн хэлээр ойлголцож байсан.

-ОХУ таалагдаж байна уу?

-Маш их таалагдаж байна. Орос бол бөхийн гүрэн. Энд агуу бөхчүүд маш олон. Би Орост бэлтгэл хийх сэн гэж олон жилийн өмнөөс боддог байсан. Би энд 25 хононо. Олон нийтийн сүлжээгээр Романтай холбогдож, хамт бэлтгэл хийх талаар ярилцсан. Власов бол миний анд найз, ах төдийгүй хэзээ ч тусламжийн гараа сунгадаг агуу аварга хүн. Би Москвад ирэхээсээ өмнө Акжол Махмудовыг ирнэ гэж мэдээгүй байсан.

-Та орос бөхчүүдээс хэнд нь дуртай вэ?

-Сонголмол барилдаанаас мэдээж Роман Власов. Гэхдээ миний хувьд Орос орон чөлөөт бөхтэй илүү холбоотой. Бесик Кудухов, Сослан Рамонов нар миний хайртай бөхчүүд.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.30) 2022 оны 01 сарын 24

Маньд ямар ч хамаагуй, ивануудыг хоосон магтсан ийм мэдээ хэнд хэрэгтэй юм бэ

0  |  1
Top