Дагестаны чөлөөт бөхийн холбооноос олимп, дэлхийн аваргын тэмцээний түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөхчүүдийн жагсаалтыг гаргажээ.
Жагсаалтад 21 бөх багтсанаас 11 нь хуучин ЗХУ, найм нь ОХУ-ыг төлөөлж байна. Чөлөөт бөхөөр олимпод 3 түрүүлсэн бөх хоёрхон бий. Энэ бол Александр Медведь, Бувайсар Сайтиев. Хэрэв ЗХУ 1984 оны Лос-Анжелесийн наадмыг бойкотлоогүй бол Арсен Фадзаев, Сергей Белоглазов хоёр түрүүлж, олимпын 3 удаагийн аварга болох боломжтой байлаа.
Чансаанд зодог тайлаагүй байгаа гурван бөх орсон нь Оросын Абдулрашид Садулаев, Америкийн Жордан Барроуз, Ираны Хасан Яздани нар. Тэд бүгд амжилтаа ахиулах боломжтой.
Александр Медведь Олимпод 3, дэлхийд 7 түрүүлж, 1 мөнгө авсан амжилтаар 135 оноотой нэгд бичигдэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Абдулрашид садулаев олимпд 4 дэлхийд 10 түрүүлэх боломжтой