Өмнө нь зөвхөн супер моделиудын л сонголт байсан гэж хэлж болохуйц үслэг урт түрийтэй гутлууд энэ жилээс эхлэн бүх хүмүүсийн сонголт болоод зогсохгүй жилийн дөрвөн улиралд өмсөж болохоор болжээ.
Өмнөх жилүүдэд бид хөлд эвтэйхэн бөгөөд хөнгөн сникерсийг бүхий л зүйлтэй хослуулан өмсөж байсан бол түүний байр суурийг бүх төрлийн түрийтэй гутлууд эзэлнэ хэмээн загварын экспертүүд онцолсон байна.
Тав тухыг халж, "Урт, илүү урт түрий" гэдэг уриа энэ жилээс эхлэн ноёлж эхлэх нь ээ.
Загвар нь хуучирсан гэж бодож байсан түрийтэй гутлаа гаргаж ирэн, богино банзал болон жийнсэн өмд, бариу боди зэрэгтэй хослуулан өмсөж, шинэ трэндтэй хөл нийлүүлэн алхаарай.
Сэтгэгдэл ( 0 )