Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тус сумдад хэрэгжүүлэх орон сууцны төслүүдийн ерөнхий судалгааны ажил дуусч, барилга угсралтын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад бэлэн болжээ.
Энэ хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагууд Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр, Лүн сумын Засаг дарга нартай уулзаж, төслийн талаар санал солилцон санамж бичиг байгууллаа.
Төслийн хүрээнд:
Ингэснээр нийт 360 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд төсөл нь бүх шатны төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

.jpg)




Сэтгэгдэл ( 0 )