БНАСАУ дахин пуужин хөөргөлөө

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

БНАСАУ өчигдөр орой /2022.01.10/ Японы тэнгисийн зүгт пуужин хөөргөжээ.  

Хойд Солонгосын хөөргөсөн пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна.

Kyodo агентлагийн мэдээлснээр Японы нисэх онгоц болон хөлөг онгоц гэмтэж сүйдээгүй байна.

БНАСАУ-ын хөөргөсөн пуужингийн төрлийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Урьдчилсан таамгаар Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөн байж магадгүй гэжээ.

БНАСАУ энэ сарын 5-нд мөн Японы тэнгисийн зүгт хэт авиан пуужин харвасан билээ. Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан юм.

АНУ болон Барууны хэд хэдэн орон БНАСАУ-ыг пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ зогсоож, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах хэлэлцээрт нэгдэхийг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top