Хүн амины хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон тэрбумтан Роберт Дерст 78 насандаа нас баржээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр Роберт Дерст шоронгийн гаднах эмнэлэгт нас барсан байна.
Тэрбумтан 2015 онд Шинэ Орлеан мужид найз бүсгүй Сьюзан Берманыг 2000 онд хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан юм.
Үл хөдлөх хөрөнгийн Durst Organization гэр бүлийн компанийн өв залгамжлагч, тэрбумтан Роберт Дерст 2000 онд Калифорнийн Беверли Хиллс-д Сьюзан Берманыг гэрт нь хөнөөсөн байна.
Цагдаагийнхан түүнийг өөр хоёр хүнийг хөнөөсөн гэж таамаглажээ. Тэрээр 1982 онд сураггүй болж, амиа алдсанд тооцогдсон эхнэр Кэтлин Маккормак болон нэгэн өндөр настныг хөнөөсөн гэж цагдаагийнхан үздэг.
Сэтгэгдэл ( 0 )