Сүмо: Ар, Өвөр Монголын шинэ бөхчүүд барилдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Өнөөдөр (2022.01.11) Токио хотын "Кокүгикан" ордонд мэргэжлийн сүмогийн шинэ бөхчүүдийн маэзүмо барилдаан боллоо.

Шинэ бөхчүүдийн барилдаанаас хамгийн сонирхол татсан нь монголчуудын халз барилдаан байв.
 


Өвөр Монголын анхны ояката Соококүрай Арашио дэвжээндээ Өвөр Монголоос бөх авчирсан нь Алтан-Очирын Асгахад юм.

Тэр 21 настай бөгөөд "Хакүхо" цомын тэмцээнд оролцож байсан. Японы Шизүока мужийн "Хирюү" ахлах сургуульд суралцан, мэргэжлийн сүмод орж байгаа юм. 189 см, 150 кг.

Залуу бөх Өвөр Монголын Далан хар нуруу хэмээх хайрхнаа бэлгэдэн Дайсэйзан нэртэй болжээ. Учир нь хятад хэлээр Далан хар нурууг Том хөх уул гэсэн ханзаар тэмдэглэдэг байна. 

Түүнтэй "Садогатакэ" дэвжээний монгол бөх, 17 настай Гантулгын Билгүүн барилдлаа. Г.Билгүүн 182 см өндөр, 133 кг жинтэй. Котокэнрюү нэрээр барилдаж байгаа.

Барилдаанд өвөр монгол залуу яллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top