54 настай “Кинг Казү” Миүра “Сүзүка Поинт Геттерс” багтай гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Өчигдөр дэлхийн хамгийн ахмад мэргэжлийн хөлбөмбөгчин Казүёши Миүра шинэ гэрээ байгуулснаа зарлалаа. Казү Ёкохама багтай гэрээгээ сунгасан ч JFL буюу Японы дөрөвдүгээр лигийн “Сүзүка Поинт Геттерс” багтай нэг жил зээлээр тоглох боллоо. Энэ багийг түүний ах Ясүтоши Миүра дасгалжуулж байгаа юм. Казү 11 дугаартай тоглох бөгөөд өчигдөр буюу 1-р сарын 11-ний 11 цагаас хэвлэлийн бага хурал хийсэн билээ.

Японд Кинг Казү нэрээр алдаршсан тэрээр 2021 оны гуравдугаар сарын 10-нд Японы Лигийн тоглолтод Үрава багийн эсрэг 54 нас 12 хоногтойдоо оролцсон билээ. Гэхдээ  Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн Сүмида-Жипро, Улаанбаатар багуудын тоглолтод Сүмида-Жипро багийн хамгаалагч Х.Оюунбилэг 54 нас, 247 хоногтойдоо талбайд гарч байсан юм. Олон улсын хөлбөмбөгийн түүх, статистикийн холбооноос IFFHS хамгийн ахмад хөлбөмбөгчөөр Теркс, Кайкос улсын "Шаркс" багийн хамгаалагч Кристофер Брайаныг тооцдог. Тэр 2020 оны нэгдүгээр сард 59 нас 68 хоногтойдоо талбайд гарч, бүтэн 2 үе тоглож, нэгэн рекорд амжилт тогтоосон билээ.

Казүёши Миүра 1967 оны хоёрдугаар сарын 26-нд Шизүокад төрсөн.

Японы лигийн шилдэг тоглогчоор 1, мэргэн буучаар 2 удаа тодорсон.

1993 оны Азийн шилдэг хөлбөмбөгч.

1982 онд Бразилийн “Clube Atlético Juventus” багт элссэн. 1986 онд алдарт “Сантос” багтай гэрээ байгуулсан.

1990 он хүртэл Бразилд тоглож, нийт 11 гоол оруулсан амжилттайгаар Японд эргэн ирж, “Верди Кавасаки” багт орсон.

Италийн “Женоа”, Хорватын “Динамо Загреб”, Австралийн “Сидней” багуудад тоглож байсан.

Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд 89 удаа тоглож, 55 гоол оруулсан.

1998 оны ДАШТ-д оролцох шигшээ багаас хасагдсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа нь.

50 насны ойн бялуу.

Казү одоо ч шүтээн хэвээр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top