Казахстанд болж байгаа үймээний үеэр Засгийн газрын эсрэг байр сууриа илэрхийлсэн холимог тулаанч Куат Хамитовыг гэрт нь ОМОН-ы тусгай ажилтнууд очиж, баривчилсан талаар цахим сүлжээнд бичсэн. Хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй болсон байсан түүний хувь заяанд спорт сонирхогчид түгшин, санаа зовж байв.
Түүнийг өчигдөр сулласан бөгөөд Казахстаны Үндэсний аюулгүй байдлын газарт хорьж байсан байна.
Хамитовын ээж энэ талаар “Хүү минь гэртээ ирлээ. Зодуулж нүдүүлээд биед нь эрүүл газар алга. Тэр юу ч санахгүй байна. “Ээж ээ, би хэзээ гэртээ ирсэн бэ? Хаанаас ирсэн бэ гэж асуугаад л. Эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай байна” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Хамитовыг баривчилсны дараа UFC холбооны казах тулаанчид Дамир Исмагулов, Шавкат Рахмонов нар эсэргүүцэл илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ UFC-ийнхэн чинь харин жинхэнэ террорууд байх шуу, зугээрдээ л зодолдоод цусанд дурлаж явдаг улс чинь, тийм сайхан шалтаг гарч байхад юу л гэж зугээр байв гэж дээ