Озэки Такакэйшёо Нэгдүгээр сарын тэмцээний өчигдрийн барилдаанд гэмтээд тэмцээнээс гарлаа. Тэрээр маэгашира Үратай барилдаж, унахдаа баруун хөлийн шагайгаа гэмтээжээ. Такакэйшёо энэ тэмцээнд нэг давж, 2 унаад байлаа.
14 хоног эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд хэрэв тэмцээний голоос дахин барилдахгүй бол ирэх Хаврын тэмцээнд кадобан болох юм. Өнөөдөр түүнтэй барилдах байсан манай Кирибаяма нэг даваа авлаа.
Хацү башёд ийнхүү 6 дахь сэкитори барилдахгүй болж байгаа юм. Өмнө нь дэвжээнд нь ковид гарсан дээд зиндааны Такаясү, жюүрёогийн Миторюү, нууц казинод орсон хэргээр дээд зиндааны Хидэноүми, жюүрёогийн Шидэн, хөл хорионы дэглэм зөрчсөн Асанояма нар зодоглоогүй билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нэг япон шагайгаа гэмтэйсэн нь хэнд сонин гэж, тэнэг тэнэг мэдээ тавих юм аа