ЖЮҮ ЖИЦҮ: 2022 оны улсын аваргууд тодорлоо

2022 оны 01 сарын 12

15 спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрээнд багтаж буй Монгол Жюү Жицүгийн Холбооны бүсний ангилалгүй улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээн эрэгтэйчүүдийн -62кг, -69 кг, -77 кг, -85 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жингүүдээр зохион байгуулагдаж 9 клубийн 50 тамирчин оролцов. Эрэгтэй -69 кг жинд алтан медаль хүртсэн Их шавь клубын тамирчин М.Даваадорж нь энэ удаагийн улсын аваргад түрүүлснээр 5 жилийн турш нэгч ялагдаагүй амжилтаа бататган үлдлээ.

2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний сорилго болж буй гэдгээр онцлогтой тэмцээний:

Эрэгтэй -62 кг

Алтан медаль – Ө.Эрдэнэбаатар /Ральф/

Мөнгөн медаль – Ж.Цэгмид /Мондэ BJJ/

Хүрэл медаль – И.Сүлд-Эрдэнэ /Мондэ BJJ/, Э.Банзрагч /Гаруда/

Эрэгтэй -69 кг

Алтан медаль – М.Даваадорж /Их шавь/

Мөнгөн медаль – Л.Лхагвасүрэн /Элф спорт/

Хүрэл медаль – Э.Чинзориг /112 fight академи/, Б.Гантогтох /Гаруда/

Эрэгтэй -77 кг

Алтан медаль – Т.Мөнх /Гаруда/

Мөнгөн медаль – Х.Сүхбат /Мондэ BJJ/

Хүрэл медаль – Н.Мөнхсаруул /112 fight академи/, М.Анар /Гаруда/

Эрэгтэй -85 кг

Алтан медаль – Б.Ариунцог /Элф спорт/

Мөнгөн медаль – Х.Оюунбат /Гаруда/

Хүрэл медаль – Т.Нэмэхбаяр /Мондэ/, Д.Алтантулга /Гаруда/

Эмэгтэй -48 кг

Алтан медаль – Н.Чаминтуяа /Гаруда/

Мөнгөн медаль – Б.Халиун /Гаруда/

Хүрэл медаль – Г.Энхсувд /Их шавь/, Б.Одгэрэл /Гаруда/

Эмэгтэй -52 кг

Алтан медаль – Т.Уянгаа /Гаруда/

Мөнгөн медаль – Б. Цэнджав /МУБИС JUMP/

Хүрэл медаль – Э. Шүрэнцэцэг МУБИС

Эмэгтэй -57 кг

Алтан медаль – Г. Монголжин /Элф спорт/

Мөнгөн медаль – Л. Ариунзаяа /Мондэ BJJ/

Хүрэл медаль – Э. Халиун /Их Шавь/

Эмэгтэй -63 кг

Алтан медаль – Сүнжидмаа /Женко/

Мөнгөн медаль – Цэнд-Аюуш /BB academy/

Хүрэл медаль – Цэцэгдарьмаа /До.Говь хилэнц/, Хулан /МУБИС JUMP/

Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 12-ны өдөр Олон улсын шага болон хөгжөөн дэмжигч бүжигчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээр үргэлжилнэ.

Тэмцээний шууд дамжуулалт: MNB Спорт, Монгол HD, ТэнГэр ТВ, ET

Монголын спортын корпораци

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top