Africa Cup of Nations: Шүүгчийн будлиантай 3 дахь өдрийн тоглолтууд

2022 оны 01 сарын 13

Камерунд хөлбөмбөгийн Африкийн Цомын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр гурван тоглолт явагдсаны нэг нь тус тэмцээний анхны том маргааныг үүсгэлээ. Тунис, Мали багуудын тоглолтыг шүүсэн ерөнхий шүүгч Замбийн Женни Сиказве маш олон алдаа гаргасан бөгөөд ихэнх нь санаатай гэмээр үйлдлүүд байлаа. Тэр тоглолтыг 89 минут, 49 секундэд дуусгасан. Уг нь доод тал нь таван минут сунгах ёстой байсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Тунисын баг эсэргүүцэл илэрхийлснийг Африкийн хөлбөмбөгийн холбоо хэлэлцэж байна. Камеруны цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын цагийг харуулахгүй байгаа. Сиказве 85 дахь минутад тоглолтыг дуусгах гэж оролдсон.

Гэвч бүтэн таван минутын өмнө дуусгах нь арай хэтэрсэн хэрэг тул тоглолтыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй болсон юм. Мөн Мали багийн Эль-Билаля Турег талбайгаас хөөж, 2 пенальти заасан. Ибраим Коне 11 метрээс гоол оруулж, багтаа ялалт авчирсан бол тунисчууд боломжоо ашиглаж чадаагүй.

Женни Сиказве 2018 онд Африкийн Аваргуудын лигийн Эсперанс (Тунис) – Примейру де Агошту (Ангол) багуудын тоглолтод сэжигтэй пенальти заасан хэргээр шүүх эрхээ хасуулаад, 2019 оноос дахин ажилдаа орсон хүн юм.

E хэсэг

Экватор Гвиней – Кот-д`Ивуар 0:1 (0:1, 0:0)

Stade Omnisport de Douala

Гоол: 0:1 – 5 Градель.

Экв. Гвиней – Sapunga, Акапо (Mese, 89), Obiang, Coco, Ндонг, Буйла, Ганет, Пепин, Нсуэ, Сальвадор (Siafá, 82), Hanza Meha (Nlavo, 64).

Кот-д`Ивуар – Сангаре, Байи, Дели, Конан, Сери, Кессиэ (Gonzaroua Dié, 71), Сангаре, Маига, Градель (Пепе, 71), Аллер (Куаме, 82), Корне (Заа, 71).

Шар хуудас: Сангаре (31), Nlavo (67).

F хэсэг

Тунис – Мали 0:1 (0:0, 0:1)

Limbé Omnisport Stadium

Гоол: 0:1 – 48, пенальти Коне.

Тунис – Бен-Саид, Матлути, Ифа (Жазири, 81), Бронн, Тальби, Маалуль, Схири, Лаидуни (Слиман, 67), Слити (Тузгар, 79), Межбри (Кауи, 46), Хазри.

Мали – Мункоро, Траоре, Сако, Куяте, Айдара, Траоре (Биссума, 59), Самассеку, Айдара (Кулибали, 81), Женепо (Туре, 81), Траоре (Думбия, 73), Коне (Кулибали, 73).

Шар хуудас: Траоре (18), Матлути (22), Женепо (33), Схири (47).

Улаан хуудас: Туре (87).

Мавритан – Гамби 0:1 (0:1, 0:0)

Limbé Omnisport Stadium

Гоол: 0:1 – 10 Жаллоу.

Мавритан – Диоп, Карамоко (Абу-Демба, 46), Абед, Яли, Уэбиб (Ба, 80), Тиам (Камара, 66), Фофана, Махмуд (Дукара, 59), Камара, Bâ, Moussa N'diaye (Thiam, 65).

Гамби – Jobe, Турей (Санне, 82), Колли, Гомес, Жанье, Колли (Яллоу, 74), Маррех, Адамс, Жаллоу (Дарбо, 64), Сисей (Дарбо, 64), Барроу.

Шар хуудас: Bâ (28), Moussa N'diaye (30), Колли (56), Дарбо (90), Яллоу (90).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top