Х.Идэр нарт САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛАХ эсэхийг шийднэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын ажилтан П.Чулуунбаатар нар,  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Parkview" хотхоны байранд цугласан бичлэг олон нийтэд цацагдсан билээ.

Энэ үйл явдлын дараа АТГ-ын ажилтан П.Чулуунбаатарыг ажлаас нь чөлөөлж, өмгөөлөгч Б.Баасанцогтын өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаатайгаар хассан.

Харин нэр дурдагдсан шүүгч нарт ёс зүйн хариуцлага тооцох тухай нэхэмжлэлийг “Нэхүүл” хөдөлгөөнөөс гаргасны дагуу 2021 оны тавдугаар сард шүүхийн магадлалаар тэдэнд сахилгын шийтгэл ногдуулахаар болсон.

Гэсэн ч дээрх шийдвэрийг Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын шүүгчид эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсанаар, шүүхээс Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны уг магадлалыг хүчингүй болгож, асуудлыг дахин хэлэлцүүлэхээр буцаагаад байсан юм.

Тэгвэл өчигдөр /2022.01.12/ энэ асуудлыг Шүүхийн ёс зүйн хороогоор хэлэлцэхээр товлосон ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр шүүх хурал давхацсан гэдэг үндэслэлээр маргааш хүртэл хойшлуулаад байна.

Сануулахад, өмгөөлөгч Б.Баасанцогтыг нэр бүхий шүүгч нарт авлига өгсөн, садар самуун үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.76.39) 2022 оны 01 сарын 13

хувьтөгөлдөрийн Идэо бхаа аав нь арлчилсан намын Хувьтөгөлдөр биз дээ

1  |  0
(103.57.94.89) 2022 оны 01 сарын 13

sahilga geheer tolgoig ni eleed ungurnu gesen ug yum shig bainale

0  |  0
Ard(64.119.23.251) 2022 оны 01 сарын 13

Nogo sejgiin nudnii bulainuud uu.Huni nuur yaaj harj bdgiin.Ger bul ah duu naraa gutaasan hun?shaarnuud

0  |  0
Top