Өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян, “Улаанбаатар импэкс” ХХК-д холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч 2022 оны аравдугаар сарын 11-нээс эхлэн хаалттай хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байдаг.
Шүүхээс шүүгдэгч шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 7.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж “Улаанбаатар импэкс” компани түүний төлөөлөгч И.Галбуянг цагаатгах шийдвэр гаргасан.
Харин шүүгдэгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт зааснаар биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийг орон байраар хаггасан гэмт хэргийг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 4 жил 4 сарын хугацаагаар цагдан хорих ял оноосон юм.
Тэгвэл анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг өчигдөр /2023.02.09/ хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Тодруулбал, Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хийсэн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )