Зургаан шүүгчийн сахилгын хэргийн хуралдааныг ХОЙШЛУУЛЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Өнөөдөр (2022.03.21) Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар "Нэхүүл" хөдөлгөөний нэхэмжлэлтэй нэр бүхий зургаан шүүгчийн сахилгын хэргийг хэлэлцэхээр товлоод байсан ч хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар нарт Шүүхийн сахилгын хорооноос сахилгын хэрэг нээн шалгасан байдаг. Улмаар өнөөдөр /2022.03.21/ өглөөний 09.00 цагт энэ хэргийг хэлэлцэхээр товлосон ч зарим шүүгч нь шүүх хурал давхацсан тул хуралдааныг хойшлуулж, 15.00 цагт дахин товлоод байсан юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.197) 2022 оны 03 сарын 21

Шүүхийн сахилгын хороо эдгээр шүүгчдэд хариуцлага тооцож чадах уу

0  |  0
Top