Б.Баасанцогттой хамаатай гэх 6 ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ хэлэлцэх гэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Өнөөдөр (2022.03.21) Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар нарын сахилгын хэргийг хэлэлцэх гэж байна.

Эдгээр шүүгч нарыг “Хонгил”-ын гэж нэрлэгддэг, шүүгч Б.Баасанцогттой хамааралтай байж болзошгүй гэдэг үндэслэлээр “Нэхүүл” хөдөлгөөнөөс нэхэмжлэл гаргасны дагуу сахилгын хэрэг нээн, шалгаж эхэлсэн юм.

Сануулахад, шүүгч Б.Баасанцогт нь өнгөрсөн оны нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нартай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Parkview" хотхоны байранд цуглаж, ёс зүйн зөрчил гаргасан байдаг. 

Улмаар, өмгөөлөгч Б.Баасанцогтын өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаатайгаар хассан.

Харин түүнтэй хамт явж байсан шүүгч нар болох Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас нь огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд 30 хувь цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(139.5.217.41) 2022 оны 04 сарын 14

Дээд шүүхийн алдарт авилгалч Батсуурийг хамгийн түрүүнд зайлуулах ёстой.

1  |  0
mnbvcб(81.223.16.46) 2022 оны 03 сарын 21

Муу бузрын маюи иин гархөл бүгдийг н зайлуул

0  |  0
Зочин(66.181.160.58) 2022 оны 03 сарын 21

СОЁМБО-ЭРДЭНЭ ГЭГЧ ЭТГЭЭД БОЛ МОНГОЛЫН ШҮҮХИЙГ БУЗАРЛАСАН ХУУЛЬ ЁСЫГ ГАЖУУДУУЛСАН АЛЬ Л УЛС ТӨРИЙН ШИНЖТЭЙ ТЭР ТУСМАА НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛДГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГАТАЙ ХЭРЭГ ДЭЭР АЖИЛЛАЖ ТЭДЭНД ТААРСАН ХҮМҮҮСИЙГ ХОХИРООСОН ТЭР Ч БАЙТУГАЙ ХҮНЙИ АМЬ АМЬДРАЛААР ТОГЛОСОН ОЛОН ШИЙДВЭР ГАРГАЖ ШҮҮХИЙН НЭРИЙГ УНГАСАН БУЗАР ЭТГЭЭД. ХАМГИЙН НААД ЗАХЫН ТОД ЖИШЭЭ БОЛ С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ХЭРЭГТ ЗАХИАЛГААР ОРЖ ГЭМГҮЙ УЛСЫГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ГЭЖ МОНГОЛ НИЙТЭЭРЭЭ ЯРЬДАГ ХЭЛДЭГ ШҮҮМЖИЛДЭГ БОЛООД УДЛАА ЭНЭ БУЗАР АМЬТАН ЭРТХЭН ЯЛ БАГАТАЙ АЖЛААСАА ТОНИЛОХ БАЙТАЛ УЛАМ ШУНАЙХАРЧ ДЭЭДП ШҮҮХИЙН НЭРИЙГ ХӨӨДӨЖ БНА

0  |  0
Zochin(69.158.246.188) 2022 оны 03 сарын 21

TSAAZ

0  |  1
Зочин(202.9.40.86) 2022 оны 03 сарын 21

Шүүх эмнэлгийн дарга Дагиймаагийн охин Ариунхишиг, Дээд шүүхийн ерөнхий бсан Зоригтын дүү Халиун.. дээр нь Идэр Болдбаатар нэмэгдээд Элбэгээгийн томилсон Зоригын, Н.Энхбаярын гээд хэргүүдийг гар дамжуулөн шийдсэн анхан давах дээд шүүхийн шүүгч нэг фракцын нөхдүүд...сүүлд Баасанцогтоор дамжуулан Женкод дагаар орсон гээд цааш нь ярих уу яах уу...

0  |  0
Иргэн(124.158.66.124) 2022 оны 03 сарын 21

Бүгдийг нь зайлуул муусайн бузарууд. Авилгалч нар

0  |  0
irgen(66.181.161.45) 2022 оны 03 сарын 21

Zugeer zailuulaach hongiliin shuugchdiig

0  |  0
Зочин(66.181.181.107) 2022 оны 03 сарын 21

Өмгөөлөгч шүүгчийн ажлыг зэрэг хийх боломжгүй шүү дээ. Баасанцогт шүүгч, Баасанцогт өмгөөлөгч гээд 2 хүний тухай ч юм шиг бичээд байна. Мэдээллээ зөв бич л дээ\n

0  |  0
Мафи(192.82.84.19) 2022 оны 03 сарын 22

Мөнгөөр, бөгсөөр холбогдчихсон юу ч хийж мэдэх мафи

1  |  0
Top