Өмгөөлөгч Ц.Баасанцогтыг өнгөрөгч дөрөвдүгээр сард тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүйгээр цагдан хорьсон билээ.
Түүнийг Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт шалгуулж буй таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй хэмээн саатуулсан.
Улмаар Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны тавдугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хэлэлцээд, хорих хугацааг нэг сараар сунгаад байсан юм.
Түүнийг цагдан хорих хугацаа ирэх зургаадугаар сарын 7-ны өдөр дуусах байсан ч шүүхээс Ц.Баасанцогтыг суллах шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )