Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны явган хүний гүүрэн гарцнаас унаж гэмтсэн хүн Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдэн иржээ.
Энэ тухай мэдээлэл оройн 19:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Албаныхан дуудлага мэдээллийг шалгахад, Баянгол дүүргийн иргэн 49 настай эрэгтэй нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах явган хүний гүүрэн гарцаар гарч байхдаа зам дээр унажээ.
Түргэн тусламжийн эмч нарыг ослын газарт очих үед тухайн иргэн ухаангүй байсан бөгөөд түүнийг ГССҮТ-д хүргэсэн байна. Одоогоор иргэний амин үзүүлэлт тогтворжсон хэдий ч ухаан ороогүй хэвээр байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )