Байт харвааны танхимын анхдугаар УАШТ-ий аваргууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Монголын спортын корпорациас зохион байгуулж байгаа 15 спорт холбоодын нэгдсэн УАШТ-ийн хүрээнд багтаж буй Монгол байт харвааны холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.
 


Тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй, холимог, багийн гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж, 10 клубийн 102 тамирчин оролцлоо.

Галт сум клубийн тамирчин Хатанзориг нийт 4 медаль, Хангарьд клубийн тамирчин М.Гэгээн 3 алтан медаль хүртсэн нь онцлох үйл явдал байсан бол шилдэг клубээр Хангарьд клуб 48 оноогоор шалгарав.
 


Эрэгтэй ганцаарчилсан ангилал, бага нас /14-оос доош/

Алтан медаль – Б. Билгүдэй /Хангарьд клуб/

Мөнгөн медаль – О. Мөнгөлдэй /Хангарьд клуб/

Хүрэл медаль – Г. Хатанбүүвэй (Залуурт сум клуб)

Эрэгтэй ганцаарчилсан ангилал, өсвөр үе /14-18 нас/

Алтан медаль – Б. Буянтүшиг (Алдар спорт хороо)

Мөнгөн медаль – Н. Хатанзориг (Галт сум клуб)

Хүрэл медаль – А. Бат-Амар (Галт сум клуб)

Эрэгтэй ганцаарчилсан ангилал, залуучууд /19-21 нас/

Алтан медаль – У. Чулуунбаатар (Хангарьд)

Мөнгөн медаль – Д. Өсөхбаяр (Добу мэргэн клуб)

Хүрэл медаль – Ц.Цэнгүүн (Хангарьд)

Эмэгтэй ганцаарчилсан ангилал, бага нас /14-оос доош/

Алтан медаль – О. Энхгэрэл (Галт сум клуб)

Мөнгөн медаль – А. Энхжин (Алдар спорт хороо)

Хүрэл медаль – Н. Энхзул (Эрч клуб)
 


Эмэгтэй ганцаарчилсан ангилал, өсвөр үе /14-18 нас/

Алтан медаль – Ө.Халиун (Ирээдүйн одод)

Мөнгөн медаль – Б. Билгүүнзаяа (Хангарьд клуб)

Хүрэл медаль – С. Эмүжин (Галт сум клуб)

Эмэгтэй ганцаарчилсан ангилал, залуучууд /19-21 нас/

Алтан медаль – М. Гэгээн (Хангарьд клуб)

Мөнгөн медаль – О. Халиунсайхан (Алдар спорт хороо)

Хүрэл медаль – Г. Энхжин (Хангарьд клуб)

Өсвөрийн холимог баг

Алтан медаль – Г. Үлэмж, Н. Хатанзориг (Галт сум клуб)

Мөнгөн медаль – Э. Марал, М. Төгөлдөр (Эрч клуб)

Хүрэл медаль – Э.Андимана, Б.Буянтүшиг (Алдар спорт хороо)

Залуучуудын холимог баг

Алтан медаль – М. Гэгээн, У. Чулуунбаатар (Хангарьд клуб)

Мөнгөн медаль – О. Халиунсайхан, Б. Буянтүшиг (Алдар спорт хороо)

Хүрэл медаль – О.Анужин, Н. Хатанзориг (Галт сум клуб)

Өсвөрийн эрэгтэй баг

Алтан медаль – А. Бат-Амар, М. Хантүшиг, Н. Хатанзориг (Галт сум клуб)

Мөнгөн медаль – Г. Төгөлдөр, М. Төгөлдөр, М. Чингүүн (Эрч клуб)

Хүрэл медаль – О. Билгүүнтөгөлдөр, М. Мөнхбаатар, Г. Төгсбуян (Баянхонгор БТСГ)

Залуучуудын эрэгтэй баг

Алтан медаль – Энхбаяр, Буянтүшиг, Батбилэг (Алдар Спорт хороо)

Мөнгөн медаль – Чулуунбаатар, Энхжин, Цэнгүүн (Хангарьд клуб)

Хүрэл медаль – Хантүшиг, Бат-Амар, Хатанзориг (Галт сум клуб)

Өсвөрийн эмэгтэй баг

Алтан медаль – Б. Билгүүнзаяа, Б. Буянхишиг, М. Энэрэл (Хангарьд клуб)

Мөнгөн медаль – Б. Гоомарал, Б. Номинзул, Ө.Халиун (Ирээдүйн одод клуб)

Хүрэл медаль – С. Эмүжин, О.Энхгэрэл, Г.Үлэмж (Галт сум клуб)

Залуучуудын эмэгтэй баг

Алтан медаль – Гэгээн, Энхжин, Солонго (Хангарьд клуб)

Мөнгөн медаль – Халиун, Гоомарал, Номинзул (Ирээдүйн одод)

Хүрэл медаль – Халиунсайхан, Төгссайхан, Нандинцэцэг (Алдар Спорт хороо)


Тэмцээний шууд дамжуулалт: MNB Спорт, Монгол HD, ТэнГэр ТВ, ETV

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top