Ираны бөхийн холбооны ерөнхийлөгчийг АНУ-д оруулахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод хоёрдугаар сарын 12-нд АНУ, Ираны чөлөөт бөхийн шигшээ багийн халз барилдаан болох гэж байна. Хоёр тал хамгийн шилдэг бөхчүүдээ барилдуулна гэдгээ амлаад байгаа.

Гэвч Ираны бөхийн холбооны ерөнхийлөгч Алиреза Дабирт Америкийн виза өгөхгүй байж магадгүй нөхцөл үүсээд байгаа гэнэ.

2000 оны олимпын аварга Дабир АНУ-д байнга оршин суух эрхтэй байсан тул саяхан болтол виза авах шаардлагагүй байжээ. Гэвч 2021 онд АНУ-г шүүмжилснээсээ хойш Цагаан Ордны хар жагсаалтад орсон юм. 2020 оны нэгдүгээр сарын 3-нд Багдадын нисэх буудлын ойролцоо Америкийн тусгай албаныхан Ираны генерал Касем Сулейманиг пуужин харван хөнөөсөн билээ. Энэ үйл явдлын нэг жилийн ойгоор Дабир АНУ-г буруутгаж, Америкийг устгахыг уриалсан мэдэгдэл хийсэн. Саяхан Ираны чөлөөт бөхийн баг Иракт бэлтгэл хийхдээ генералын амиа алдсан газарт очиж, хүндэтгэл үзүүлсэн.

Алиреза Дабирагийн шүүмжлэлийн дараа АНУ байнга оршин суух эрхийг нь цуцалж, визийн хориг тавьжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lalart(73.37.19.86) 2022 оны 01 сарын 16

Davartzan ass hole ve. Hoolondoo tsadsan nohoich ingej aashlahgui.

0  |  0
Уншигч(103.57.94.214) 2022 оны 01 сарын 16

Монголын иргэн болчихоод эсрэг юм хийгээд байвал иргэншлийг нь цуцлана биз дээ! Одоо энэ нөхөр уурандаа баахан террористуудыг дэмжих байх даа

1  |  0
Top