Абдулрашид Садулаев хичээлийн дэвтрийн хавтсан дээр

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Чөлөөт бөхийн олимпын хошой аварга Абдулрашид Садулаевын зургийг дунд сургуулийн хичээлийн дэвтрийн хавтсан дээр гаргажээ. “Супер тамирчин” төслийн хүрээнд хүүхэд багачуудад урам зориг өгөх зорилготой гэнэ.

Төслийн удирдагч Гамид Алибеков “Би Москвагийн ойролцоох Долгопрудный хотод амьдардаг. Хотынхоо хүүхдүүдэд энэ дэвтрийг тарааж өгөөд сэтгэгдлийг нь асуухад “Орос танк” гэдэг хочийг нь мэдэж байсан ч жинхэнэ нэрийг нь тогтоогоогүй байсан. Энэ нь ард түмэнд тамирчдаа жирийн байгаагаар нь танилцуулахад сайн хүлээж авахгүй байна гэсэн үг. Манай Орос орон олон үндэсний баатартай. Тэднийгээ эх орондоо сурталчлан таниулах хэрэгтэй байна. Хүүхэд багачууд гадаад, дотоодын зохиомол баатруудаас үлгэр жишээ авах биш, бодит хүмүүсийг даган дуурайх хэрэгтэй. Хүүхдүүдийн дуртай баатар, киног ашиглан, тамирчдаа таницуулах нь үр дүнтэй. Дэвтрийн нүүрэнд гаргах тамирчдаа бид олон нийтэд алдаршсан нэр, хочтойгоос нь сонгож байгаа. Абдулрашид Садулаевыг бид танк болон хувирдаг трансформер болгон зурсан. Дэвтрийн арын нүүрэнд тамирчны товч намтар, амжилтыг бичсэн. Гэхдээ үлгэр маягаар бичсэн болохоор хүүхдүүд дуртай байгаа” гэж ярьсан байна.

Орос танкийн зурагтай дэвтэр 40 рублиэр зарагдах бөгөөд 15 рубль нь буяны үйлсэд зориулагдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top