Спортын "Таван цагариг" сонины шавыг тавигчдын нэг Содномдаржаагийн Батбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.
Тэрээр "Таван цагариг" сонины ерөнхий эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж, Атланта-1996 олимпийн наадмыг сурвалжилж байжээ. Мөн 2005-2013 онд МССХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашсан юм.
Танд МССХ-ны гишүүд, спортын сэтгүүлчдийн өмнөөс баяр хүргэж, сайн сайхныг хүсье.
МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )